Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д О.Есүгэн шөвгийн наймд шалгарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод сонирхогчдын боксын насанд
хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус хотын 6000
хүний суудалтай “Jadhav indoor Hall” спорт цогцолборт үргэлжилж байна.
Монгол Улсын тамирчин О.Есүгэн -52 кг-ын жинд Мозамбикийн боксчин Элена Багаотой хүч үзэж, хүнд цохилтоор ялж шөвгийн наймд шалгарчээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    