НАТО-д элсэх Финландын хүсэлтийг Унгарын парламент энэ сард батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-21 08:59:46

БУДАПЕШТ. /MTI/. НАТО-д элсэх Финландын хүсэлтийг Унгарын Улсын их хурал гуравдугаар сарын 27-нд батлахаар болжээ. 


Энэ тухай Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой уулзахдаа мэдээлсэн байна. 


Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссельд болсон Европын Холбооны гишүүн орнуудын гадаад бодлогын байгууллагуудын тэргүүн нарын уулзалтын үеэр уулзжээ.


“НАТО-д гишүүнээр элсэх Финландын хүсэлтийг Унгарын парламент дараагийн долоо хоногийн даваа гарагт соёрхон батална гэдгийг би тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистод өнөөдөр мэдэгдлээ” гэж П.Сийярто “Facebook” хуудсандаа бичсэн байна. 


Харин тэрбээр Шведийн талаар дурдаагүй байна. 

Related news