ХОВД: Хүн амын 10 гаруй хувийг казах иргэд эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-21 17:29:24

Жаргалант /МОНЦАМЭ/. Казах түмний Наурыз - Нарны баярын хурал өнөөдөр Ховд аймагт боллоо.

Ховд аймгийн 90 гаруй мянган иргэдийн 10 гаруй хувийг казах иргэд эзэлдэг.  Тодруулбал, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд казах иргэд аж төрж байна.

Хурлын үеэр аймаг, сумын удирдах ажилтнууд өнөөдөр улс, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг шагнаж, урамшууллаа.
 

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Наурыз буюу Нарны баяр тохиодог.  Энэхүү баярыг угтан Ховд аймагт олон талт үйл ажиллагаа болж байна. Өөрөөр хэлбэл, домбор хөгжим болон казах дуу, бүжгийн тэмцээн, угсаатны хувцас урлах тэмцээн зэргийг тодорхой төлөвлөгөөний дагуу зохион байгуулжээ. 

 

Related news