ӨВӨРХАНГАЙ: Өвгөн суварга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-24 07:59:34

Арвайхээр /МОНЦАМЭ/. Хуучин Сайнноён хан аймгийн Илдэнбэйлийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Зүйлийн хөндий” хэмээх газарт нэгэн суварга бий. Тэрхүү газарт 1635 онд Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, уран барималч, анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Занабазар эхээс мэндэлсэн агаад дээрх суваргыг бурхан шашны их хүндтэй хүнд зориулан босгодог дэг жаягаар 1640 онд бүтээжээ.


1700-аад оны эхээр гэлүгбагийн урсгалын нэгэн хурал үүсгэсэн нь Есөнзүйлийн хурал, Зүйлийн суваргын хурал хэмээн халхын шарын шашны түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.


Он цагийн туршид “Өвгөн сүм” хэмээн нэрлэгдэж ирсэн эл суварга 300 гаруй жил оршихдоо эргэл мөргөл төдийгүй Монголын түүх соёлын чухал дурсгалт газар болон уламжлагдаж ирсэн түүхтэй. Гэвч 1937 онд түүх, соёлын дурсгалт хүрээ хийдийг шатаах үед “Өвгөн сүм” ч нэгэн адил устгагдаж, хожим 2000-аад онд Есөнзүйл сумын сүсэгтэн олон сэргээн босгожээ.

 


Related news