Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-25 13:40:40

ЛОНДОН. /DW/. Их Британийн хаан III Чарльзын Франц улсад хийхээр төлөвлөж байсан төрийн айлчлал хойшиллоо гэж Францын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ. Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаа юм. 


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Их Британийн хаантай өөртэй нь утсаар ярьсны дараа ийм шийдвэр гаргасан байна.


Өнгөрсөн есдүгээр сард Их Британийн хаанаар өргөмжлөгдсөн Чарльз Германыг зорихынхоо өмнө ням гарагт Францад хүрэлцэн ирэхээр төлөвлөж байсан юм. Энэ нь хааны хувиар хийх анхны албан ёсны айлчлал нь болох юм.


Букингемийн ордноос мэдэгдсэнээр, Герман улсад ирэх лхагва гаргаас баасан гарагт айлчлах төлөвлөгөө урьдчилан төлөвлөсний дагуу хэрэгжих ажээ. Мөн хаан айлчлалын тов тодорхой болмогц Францад айлчлахыг тэсэн ядан хүлээж байгааг мэдэгдэлд дурджээ.

Related news