Герман улс гурван атомын цахилгаан станцаа хаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-16 20:46:56

БЕРЛИН. /DW/. Герман улс ашиглаж байсан сүүлчийн гурван атомын цахилгаан станцаа /АЦС/ дөрөвдүгээр сарын 15-ны бямба гарагт хаалаа. Эдгээр станцыг 2022 оны эцсээр үе шаттайгаар хаахаар төлөвлөж байсан боловч Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын улмаас хэдэн сараар сунгах шаардлагатай болоод байв.


Бавари мужид орших "Isar 2", Баден-Вюртемберг дэх "Neckarwestheim 2", Доод Саксонийн "Emsland" станцуудыг хаасан байна.


Бямба, ням гарагт Германы хотуудад АЦС-аас татгалзахыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал болжээ.


"YouGov" социологийн хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд германчуудын гуравны хоёр орчим нь цөмийн эрчим хүчийг "энхийн зорилгоор ашиглахаас" татгалзахыг дэмжихгүй байгаа бол 32 хувь нь АЦС-ын ашиглах хугацааг хязгаарлалттайгаар сунгах, 33 хувь нь хязгаарлалтгүйгээр сунгахыг уриалжээ. Харин санал асуулгад оролцогчдын дөнгөж 26 хувь нь Германд үлдсэн АЦС-уудыг нэн даруй хаах нь зөв гэж үзэж байна.

Related news