Махны үнэ хямдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-07 12:15:34

Баянхонгор аймгийн "Дэлгэрэх" хүнсний төв захад махны үнэ ханш хямдарч эхэлжээ. Өчигдрийн байдлаар хонины мах 1 кг нь 3800 төгрөгийн ханштай байсан бол өмнөх өдөр нь 4500 төгрөг, харин өнөөдөр 3500 төгрөгийн ханштай байна. Харин лангуун дээрээ мөн үнээс 500 хүртэлх төгрөгийн нэмэгдэлтэй зарагдаж байгаа аж.

Махны худалдаачид хэлэхдээ "Өдөр өдрийнхөө олдоц, малчдаас хэлж байгаа үнээс харгазан лангууны үнээ гаргадаг. Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан махны нийлүүлэлт сайн байгаа" гэж байсан.

Үхрийн махны тухайд 1 кг нь 3300-3500 /ястай/, цул нь 5000 орчим төгрөгийн ханштай байна. Ямааны мах 3200-3800 төгрөгөөр зарагдаж байгаа бол адуу болон тэмээний мах энэ өдрүүдэд лангуун дээр байхгүй байна. Өвлийн цагт 4000-5000-д хүрдэг гэдэс харин нэлээд хямдарч богийн гэдэс лангуундаа 1000 төгрөг, толгой 500, хуйхалсан нь 2000 төгрөгөөр зарагдаж байгаа аж.

                                                                                                                                     Б.Мөнхзул

Related news