Бруцеллёзын эсрэг дархлаажуулалтын явц 24 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-07 19:55:38

Өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн бруцеллёз өвчний эсрэг малын дархлаажуулалт өнөөдрийн байдлаар 24 хувьтай байгааг аймгийн ХХАА- н газрын мал эмнэлэгийн хэлтсээс мэдээллээ.

Дундговь аймгийн 15 сумын нийт 588 мянга 960 малд  вакцин тарина. Ингэхдээ зөвхөн охин тугал, хурга, ишиг байх ажээ. Одоогийн байдлаар 10 суманд вакцинжуулалт эхлээд байна.

Бруцеллёз өвчний эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулах тухай аймгийн  Засаг даргын захирамж гарч, охин тугалыг 19-р омгийн вакцинаар, охин хурга ишгийг РЭВ- 1 вакцинаар дархлаажуулах ажлыг өөрийн сумын онцлог тохируулан зохион байгуулж, төлийг бүрэн хамруулахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Дархлаажуулалтад хяналт тавьж ажиллахыг аймгийн ХХАА- н газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болгожээ.

Энэ жил 90 гаруй сая төгрөгийг вакцин болон шингэлэгчид, 88 сая 700 гаруй мянган төгрөгийг үйлчилгээний хөлсөнд зориулан улсын төсвөөс зарцуулж байгаа ажээ.

Т. Отгонтуяа

 

Related news