ДЭМБ “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2023-05-04 15:20:40

ЖЕНЕВ. /NHK/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБCOVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд үргэлжлүүлэн онцгой байдал зарлах эсэх асуудлаар хэлэлцэх шинжээчдийн хороог пүрэв гарагт хуралдуулна.


ДЭМБ коронавирусний тархалттай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сард олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, түүнийг үргэлжүүлэх эсэх талаар тогтмол хуралдаж ирсэн юм. Хамгийн сүүлд нэгдүгээр сард болсон хуралдаанаар хорооны гишүүд онцгой байдлыг цуцлахад хэт эрт байна гэж дүгнэсэн билээ.


ДЭМБ-ын мэдээлснээр, “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо энэ оны эхээр Хятадад халдвар тархсаны дараа өссөн ч түүнээс хойш буурсаар байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн дөрвөн долоо хоногт халдвараар нас барагсдын тоо 10 мянгад хүрчээ.


COVID-19”-ийн тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг энэ ондоо багтаан цуцална гэдэгт найдаж байгаагаа ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлжээ. Гэхдээ вирус байсаар байна гэдгийг тэрбээр мөн нэмж хэлсэн байна. 

Related news