“Маш нууц” ашиг орлогоороо тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-05 18:28:34

Өнгөрөгч долоо хоногт ашиг орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалтыг О.Бат-Өлзийгийн найруулсан “Маш нууц” уран сайхны кино тэргүүллээ.

Тус уран бүтээл нь өнгөрөгч сард нээлтээ хийснээс хойш нийт 382 удаа дэлгэцэнд гарчээ. Өнгөрсөн сард нийслэл хотын кино театруудад нийт 5 Монгол кино гарсан  бөгөөд үзүүлэлтээр "Такси" МУСК 764 удаа дэлгэцэнд гарч тэргүүлж байна.

Харин ашиг орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалтын удаах байрт “Бид 3-ын болзоо”, “Такси”, “Хожлын нүүдэл” зэрэг уран бүтээл оржээ.

Ж.Болор

Related news
Comments