БУЛГАН: Шинхан их сургуульд 20 оюутан сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-08 16:56:40

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинхан их сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар хамтын ажиллагааны гэрээнд өнгөрсөн 7 хоногт БНСУ-ын Кёнги аймагт гарын үсэг зурсан байна.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинхан их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр тус аймгийн 20 оюутан сургана. Aялал жуулчлал, гадаад харилцаа, хөдөө аж ахуй, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцахаар эхний 20 оюутан ирэх есдүгээр сард БНСУ-ыг зорих аж.

Related news