ОХУ-д Ялалтын баярын парад боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-05-09 15:51:49

МОСКВА. /TASS/.  Аугаа эх орны дайны ялалтын 78 жилийн ойд зориулсан цэргийн парад Москва хотын Улаан талбайд боллоо. 


Энэ жилийн цэргийн ёслолын жагсаалд 120 гаруй нэгж зэвсэг, цэргийн техник, 10 мянга гаруй цэргийн алба хаагч, түүнчлэн Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож буй анги нэгтгэлүүд оролцлоо. Энэ жил парадад агаарын довтолгооноос хамгаалах С-400 систем, БТР-82А хуягт тээвэрлэгч, “Искандер-М” пуужингийн цогцолбор, “Ярс” цогцолбор, “Бумеранг” хуягт тээвэрлэгч зэрэг Оросын орчин үеийн техникүүд оролцсон бол Зөвлөлтийн үеийн техникүүдээс зөвхөн “Т-34” танк жагсав. 


Ялалтын парадад Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян зэрэг долоон орны удирдагчид хүрэлцэн иржээ. 


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Москвад хүрэлцэн ирсэн ТУХН-ийн орнуудын удирдагчид Ялалтын парадын дараа Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөв.


Related news