ДУНДГОВЬ: Иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-16 15:11:28
altantogos
Мандалговь /МОНЦАМЭ/. "Иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах" нэг сарын аян 5 дугаар сарын 15-наас Мандалговь хотноо эхэлж, аймгийн Засаг даргын шийдвэрээр тус аяны үйл ажиллагааг зохион байгуулах ажлын баг, дэд багуудыг томиллоо.
Энэхүү ажлын хүрээнд Сайнцагаан сумын хаяг, хаягийн байгууламжийг холбогдох хууль журамд нийцүүлэх, барилга байгууламж, дуусаагүй барилга, замын эвдрэлийг нөхөн сэргээх, ногоон байгууламж, хог хаягдал, эзэнгүй муур, нохойны устгал зэрэг орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангуулах ажлыг зохион байгуулна.
Мөн зорилтот бүлгийн өрхийн болон нийтийн эзэмшлийн байгууламжийн сүлжээ, цахилгааны кабель утас, галын аюулгүй байдлыг хангуулах, нийтийн эзэмшлийн талбай болон сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулах, байгууллага, аж ахуй нэгж байгууллагын орчны 50 метрийн аюулгүй байдлыг хангуулах ажээ.
Түүнчлэн аймгийн төвийн иргэдийн оролцоотой амьдрах орчны эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг арилгах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахыг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Related news