БАЯНХОНГОР: Хүлэмжүүдэд иргэдийг нэгдсэн зохион байгуулалтаар ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж буй "Хүнсний хувьсгал" хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор суманд 100 хүлэмжийг барьж байгуулаад байна.
Нийт 3.6 га талбайг ашиглах бөгөөд хүлэмжийн аж ахуй эрхлэхтэй холбоотой гүн өрмийн худаг 2, стандарт жорлон, хогийн сав, хамгаалах хашаа хайс татах зэрэг ажлуудыг мөн хийх аж.
Хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх ажлын хүрээнд нэгдсэн журмаар зохион байгуулалтад орж ажиллах хүсэлтэй иргэдийг тухайн цэгт ажиллуулахаар төлөвлөжээ.
Ийнхүү иргэд хамтран нутгийн хөрсөнд ургасан нарийн ногоогоор Баянхонгорынхныг хангах боломж бүрдээд байна.
Related news

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
10 days