ДУНДГОВЬ: “Соёлын сэргэлт-2023” аяны нээлтийн үйл ажиллагааг ирэх сарын 12-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-26 13:11:09
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, СУГ-аас “Соёлын сэргэлт-2023” аяны нээлтийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 12-нд Мандалговь хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.  

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг орон даяр өрнүүлж байна.

Аяны нээлтийн үеэр соёлын биет болон бус өв тээгчид, үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, урлагийн тоглолт толилуулж, номын өдөрлөг, соёлын албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулна.

Түүнчлэн 6 дугаар сарын 12-18-нд тус үйл ажиллагааг бусад сумдад зохион байгуулж малчид, сумын иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх ажээ. 

Related news