Сэлэнгэд га-ийн ургац 15.9 цн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-09 15:14:59

Сэлэнгэ аймгийн хэмжээнд байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан өнөөдрөөс ургац хураалтын ажил жигдрэх шатандаа орлоо.  Аймгийн хэмжээнд га-ийн ургац 15.9 цн байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1173 га талбайд ангилан, 984 га талбайд цайруулалт хийж нийт 1755 тонн улаанбуудай хураагаад байна. Мөн 2675 га-д шууд хураалт хийснээс 4248 тонн улаанбуудай хураажээ.

Төмсний хувьд 506 га талбайгаас 6242 тонныг хураасан нь нийт хурааж авах төмсний 16 хувь, мөн хүнсний ногоог 635 га-гаас нийт 7399 тонныг хураасан нь нийт хураах ёстой хүнсний ногооны 26 хувь байгаа аж.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news