ӨВӨРХАНГАЙ: Оёдлын салбарын кластер – 20000 төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-26 15:55:30

Арвайхээр /МОНЦАМЭ/. “Монголын Ногоон хөгжил, Оёдлын үйлдвэр худалдааны хамтын зөвлөл” ТББ-аас Оёдлын салбарын кластер – 20000 төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхээр танилцуулах уулзалтыг хийлээ.

Төслийн хүрээнд кластерийн бүтэц зарчимд тулгуурласан орчин үеийн техник, технологи дээр суурилсан олон зуун ажлын байрыг бий болгосон иж бүрэн Оёдлын кластер төвийг байгуулахаар зорьж байна.  



Үүний тулд Таван Богд Финанс ББСБ ХХК-иас жилийн 6%-ийн хүүтэйгээр 80 сая хүртэлх зээлийг олгох бөгөөд ЖДҮ эрхлэгчдэд тулгардаг барьцаа хөрөнгийн асуудлыг зээлийн батлан даалтын сантай хамтран шийдэх аж.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 300 саяын хөнгөлөлттэй зээлийг 28 зээлдэгчид олгож, 150 ажлын байр бий болгосон байна. 2023 онд нийт 2.5 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг 200 зээлдэгчид олгож, 1000 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн бөгөөд 2025 гэхэд оёдлын салбарт 20,000 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.



Оёдлын кластер төвийг Өвөрхангай аймагт байгуулснаар өөрийн аймгийн оёмол бүтээгдэхүүний бүхий л хэрэгцээг орон нутагтаа үйлдвэрлэж хангах, даавуу туслах материалын төвийг бий болгож, бүхий л салбарын захиалга авах, гэрээ хийх, худалдааны байгууллагуудтай хамтран үйлдвэр, худалдааны хамтын нягт уялдааг бий болгох ач холбогдолтой аж. 

Related news