295 мандатын төлөө 605 нэр дэвшигч өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСумын ИТХ- ын ээлжит сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хороод нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолуудаа гаргасан байна.
Дундговь аймгийн хувьд 15 сумын ИТХ- ын сонгууль 66 тойрогт явагдана. Аймгийн сонгуулийн хороонд нэгтгэгдсэнээр нийт 605 нэр дэвшигч 295 мандатын төлөө өрсөлдөхөөр байна. Тэдний 292 нь МАН, 266 нь АН, 27 нь МАХН- аас нэр дэвшигчид бөгөөд бие даан 20 хүн нэр дэвшүүлснийг сонгуулийн хороод бүртгэж авчээ. Бие даагчдын 10 нь Хулд, 9 нь Өндөршил, 1 нь Луус сумын ИТХ- д нэр дэвшсэн байна.
Хуулийн дагуу нэр дэвшигчид санал авах өдрөөс 18 хоногийн өмнө буюу 10дугаар сарын нэгнээс эхлүүлнэ.
Т. Отгонтуяа