Эрдэнэхайрхан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар энэ сарын 28-ны шөнө 22.46 цагт болсныг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Мөн өдөр Хөвсгөл
аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойд зүгт 65 километрийн зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 03.43
цагт болсон юм.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар
хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн
болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн
баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл
барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга
байгууламж нурах аюултай.
Related news

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
10 days