АРХАНГАЙ: “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний нээлт Архангай аймагт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-02 11:23:41

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг олон нийтэд нээлттэй хэлбэрээр 21 аймаг, 9 дүүрэгт нэгэн зэрэг эхлүүлж, тавдугаар сарын 31-ний өдөр нээлтийг зохион байгууллаа.  


Архангай аймгийн ЭМГ, БТСГ, СУГ, ГБХЗХГ хамтран эрүүл мэндийн бүх төрлийн зөвлөгөө, нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээн зэргийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг Г.Дэмид жанжны талбайд зохион байгууллаа. Тухайлбал, Эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө, мэдээлэл, эрүүл зохистой хоол, архи тамхины хор уршиг, биеийн тамир спортын арга хэмжээнүүд, хүүхдийн эрүүл бэлэг сонголт, зөвлөгөө зэрэг халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг өртөөчлөн зохион байгуулсан юм.


Олон нийтийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй хөдөлгөөнд уриалах, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхэд иргэдийн оролцоо, салбарын уялдааг хангах нь Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний зорилго юм.


Дэлхий нийтэд жил бүр 41 сая хүн халдварт бус өвчний улмаас нас барж нийт нас баралтын шалтгааны 74 хувийг эзэлж байна. 2030 он гэхэд энэ тоо 52 сая хүрэх тооцооллыг ДЭМБ-аас гаргасан. Халдварт бус өвчин үүсэх анхдагч хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол бөгөөд эдгээр нь нас баралтад хүргэдэг гол хүчин зүйл юм.

Related news