Ливийн эрэгт 1800 гаруй цагаачийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-06 11:05:15

ПАРИС. /TASS/. Европын эрэгт хүрэхийг оролдож байсан 1800 гаруй цагаачийг өчигдөр Ливийн эргээс холгүй газраас аварсан байна. Энэ тухай Франс-Пресс агентлаг Италийн эргийн хамгаалалтын албаны мэдээллийг иш татан уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, цагаачид зургаан хөлөг онгоцоор Европт хүрэхийг оролдож байжээ. Аврах ажиллагаанд Итали, Ирланд болон Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд оролцсон байна.

Ойрхи Дорнод болон Африкийн орнуудаас Европыг зорих хууль бус цагаачдын тоо улам бүр өссөөр байгаа юм. Янз бүрийн мэдээллээр, энэ оны найман сарын хугацаанд 300 мянга гаруй хүн Европын Холбооны орнуудад очихын тулд Газар дундын тэнгисийг гатлахыг оролдсон байна.

Д.Жаргал

Related news
Comments