ХӨВСГӨЛ: Хатгал тосгоны хогийн цэгт салхинаас хамгаалах ногоон зурвас байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-05 11:58:12

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хэрэгжиж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хатгал тосгонд 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулж байна.


Дэлгэрмөрөн сум дундын ойн ангиас тус хогийн цэгийн 2 га орчим газарт салхинаас хамгаалах ногоон зурвас байгуулах ажил эхэлсэн байна.


Хатгал тосгон нь цэвдэг их сэрүүн бүс нутаг учраас ургах боломжтой хайлаас, бургасыг тарьж байна. Хогийн цэгийн орчимд хайлаас, бургас бүхий зурвас байгуулснаар хөрсний элэгдлээс хамгаалах, хог салхины аясаар тархах зэргээс хамгаалах ажээ.

 

Related news