АРХАНГАЙ: Төл малын 74,8 хувь нь бойжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай
аймгийн хэмжээнд энэ онд 2,1 сая
толгой хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 75.1 хувь буюу 1.6 сая
толгой хээлтэгч мал төллөсөн байна. Өөрөөр хэлбэл бодын 44,1 хувь, богийн 81,6
хувь нь төллөсөн байна.
Үүнээс ингэ-43 толгой 13,1 хувь, гүү- 34846 толгой 28,1
хувь, үнээ 130213 толгой 52,1 хувь, эм хонь- 1017921
толгой 84,4 хувь, эм ямаа- 441985 толгой 75,9 хувь нь төллөж, гарсан төлийн 74,8
хувь нь бойжиж байна.
Төллөвөл зохих эх малын 4,3 хувь буюу 94644 толгой хээлтэгч хээл
хаяжээ.