БАЯНХОНГОР: Тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах хүсэлтэй сурагчдын өргөдлийг хүлээн авч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-06 16:56:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг нь БНХАУ-ын Гансу мужтай нөхөрсөг харилцааны санамж бичиг байгуулан хөдөө аж ахуй, боловсрол, соёл урлагийн салбарт хамтран ажиллахаар хэлэлцсэн. Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус аймгийн 30 сурагчийг тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулахаар болсон байна.


Тодруулбал, Гансу мужийн Жючюань хот дахь Техник мэргэжлийн коллежид Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж буй 20 сурагчийг тэтгэлгээр мэргэжлийн боловсролын хөтөлбөрт суралцуулахаар болжээ. Мөн Гансу мужийн Ланжоу хот дахь Ланжоугийн Технологийн их сургуульд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж буй 10 сурагчийг тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах аж.


Жючюань хот дахь Техник мэргэжлийн коллежид хүсэлтэй сурагчдын өргөдлийг энэ сарын 15 хүртэл, Ланжоу хот дахь Ланжоугийн Технологийн их сургуульд суралцахыг хүсэгчдийн хүсэлтийг энэ сарын 12 хүртэл хүлээн авах юм.


Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Лхаасүрэн (9950-6756, 203 тоот )-тэй холбогдон авах боломжтой.



Related news