ХӨВСГӨЛ: Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйн цогцолборыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ![](/files/647fdc83877f2.jpeg)
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн иргэдийн хүнсний хангамж, нарийн ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, нутгийн хөрсөнд ургасан нарийн ногоогоор аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах зорилготой 500 м.кв өвлийн хүлэмж, 160 м.кв зуны хүлэмжийн цогцолборыг ашиглалтад орууллаа.
Хүлэмжийн аж ахуйн
цогцолборыг улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан
бөгөөд зуны улиралд Мөрөн хотын иргэдийн нарийн ногооны хэрэглээг бүрэн
хангахыг зорьж байгаа юм.
Энэ жил Хөвсгөлийн тариаланчид орон нутгийнхаа үр тариа, төмсийг 100 хувь,
хүнсний ногоог 50 хувь хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.