ӨВӨРХАНГАЙ: Стратегийн команд штабын сургуульд 308 хүн оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран улсын хэмжээнд зохион байгуулж буй Стратегийн команд штабын сургууль Өвөрхангай аймагт гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршиж буй Улаанбаатар хот болон зарим аймгуудад өргөн хэмжээний газар хөдлөлт болж, улсын хэмжээнд онц байдал зарлан бүх аймгууд хариу арга хэмжээг авах, хохирол багатайгаар даван туулах цагийн байдлаар дадлага, сургуулилтыг зохион байгуулж, чадавхжуулж байгаа юм. Тус үйл ажиллагаанд аймаг, сумын Онцгой комисс, мэргэжлийн албадын 300 гаруй хүн оролцож байна.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days