ХОВД: Булган сум Цэргийн гавьяаны одон хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ой тохиож байна. Тус баярын хүндэтгэлийн үйл ажиллагааг Булган суманд зохион байгуулж байна.
Эрх чөлөө, эх орны тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн эрэлхэг хилчин баатруудын үйлс, ахмад дайчдын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Монгол Улсын баруун хил дээр 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон аймаг, сумын гүйцэтгэсэн үүргийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах зорилготой уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. Энэ үеэр баатарлаг дайчин, хөдөлмөрч уламжлалтай Булган сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагнаж, баяр хүргэлээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days