Сурагчдад шинжлэх ухааны мэдлэг олгох чиглэлээр хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-09 15:16:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шинжлэх ухааны талаар ерөнхий ойлголт, мэдлэг олгох зорилгоор Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Эрдмийн гүүр элит сургууль

/ЭГЭС/-тай хамтран ажиллахаар боллоо.


Хамтын ажиллагааны гэрээнд  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ЭГЭС-ийн захирал Ө.Манлайхүү нар гарын үсэг зурав. 

Хамтын ажиллагааны хүрээнд ШУА-иас хүүхэд, залууст зориулан зохион байгуулдаг шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд Эрдмийн гүүр элит сургуулийн төлөөллийг оролцуулах, “Нэг эрдэмтэн нэг лекц” хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэн судлаачдаар лекц уншуулах, хичээл заах ажлууд хийх юм.  

Мөн хүүхэд, залуучуудад зориулан ШУА-аас жил бүр уламжлал болгон хэвлүүлдэг Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан товхимлоос  тус сургуульд жил бүр хандивлах аж. 


Related news