БАЯНХОНГОР: 780 шалгуулагч ЭЕШ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-15 14:15:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны ЭЕШ-ыг Номундалай цогцолбор сургууль дээр зохион байгуулж байна. Нийт 780 шалгуулагч 1910 шалгалт өгөх энэ удаагийн уралдаант шалгалтад оролцогчдод аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан амжилт хүсэж, Баянхонгор аймгийн ирээдүйн эздэд эх нутгийнхаа хэрэгцээт олон мэргэжлийн эзэд болж зорьсон зорилгоо хэрэгжүүлэхийг ерөөн маш их итгэл найдвар тавьж байгаа гэдгээ илэрхийлэв.


Мөн энэ үеэр УИХ-ын Гомбожавын Занданшатарын нэрэмжит сүүлийн сорилго шалгалтад амжилттай оролцсон багш, сурагчийн шагналыг гардууллаа.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын нэрэмжит 2023 оны ЭЕШ-ын сүүлийн сорилгыг БШУГ-аас энэ сарын 3-4-нд зохион байгуулжээ. Бүрэн дунд сургуулиа сумдад төгсөж буй сурагчид цахимаар, аймгийн төвийн сурагчид Номундалай цогцолбор сургууль дээр тус тус оролцсон байна.

Сорилгод хичээлийн төрлөөр авч үзвэл,  математик 275, биологи 123, монгол хэлээр  117, физик 85, нийгэм 224, англи хэл 232, орос хэл 7, газар зүй 3, түүх 2, хими 123 буюу нийт 780 гаруй шалгуулагч оролцжээ.


Сорилго шалгалтын хүрээнд нийт 68 сурагч 15 багш урамшуулал авсан бол урд нь болсон аймгийн Засаг даргын нэрэмжит шалгалтаас амжилт ахиж, нийт 6.5 сая төгрөгийн урамшуулал хүртсэн байна.

Related news