ӨМНӨГОВЬ: Аялал жуулчлалын чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-21 14:51:58

Даланзадгад /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймаг Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагатай аялал жуулчлалын чиглэлээр хамтран  ажиллахаар боллоо.

 

Монгол Улс тэр дундаа говь нутгийн үзэсгэлэнт газруудыг үзэхээр зорин ирэх аялагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран Даланзадгад хотод Олон улсын нисэх буудал байгуулах, Ёлын ам, Нэмэгтийн хөндийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 


Мөн тус улсын Осока хотод  2023 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулах Азийн аялал жуулчлалын “ЖАТА” үзэсгэлэн яармагт говь нутгаа сурталчлах зорилгоор 6 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн удирдлага, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөл болон аялал жуулчлалын компаниудын удирдлагууд гурван талт  уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр ЖАЙКА олон улсын байгууллагаас үзэсгэлэн яармагт оролцох албан ёсны урилгыг өгчээ. 


Ийнхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр Япон улсын жуулчдад говь нутгаа сурталчлах боломж нээгдэж байна.

Related news