ХӨВСГӨЛ: Мөрөн сум БНСУ-ын Янпен сумтай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн
Мөрөн сум гадаад харилцаагаа өргөжүүлэн БНСУ-ын Генги аймгийн Янпен
сумтай нийгмийн бодлого, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана.
Мөрөн сум Янпен сумтай 2019 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан ч ковидын улмаас 2 сумын хамтын ажиллагаа удаашралтай байсан. Тэгвэл энэ оноос эхлэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж нийгмийн бодлого, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Энэ үеэр Мөрөн сумын Засаг дарга
Д.Идэрмөнх Хүүхдийн паркийг цэцэрлэгт
хүрээлэн болгох санал тавьсан бөгөөд зураг төсөв гарсны дараа хамтран ажиллах
боломжтой гэдгийг Янпен сумын удирдлагууд хэлж байлаа.
Генги аймгийн Янпен сум нь 140 мянга гаруй хүн ам, 13 багтай ба Сөүл хотын хэрэглээний усан хангамжийн ихэнх хувийг нийлүүлдгээрээ онцлог ажээ.
Мөрөн сум нь Герман улсын Барут хоттой аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарт, БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт оршдог сая гаруй хүн амтай Дань дун хоттой аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, хот байгуулалт, төлөвлөлт чиглэлээр хамтран ажилладаг ажээ.