ДОРНОГОВЬ: Түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-05 12:22:36

Сайншанд /МОНЦАМЭ/. Энэ оны долоодугаар сарын 4-нд хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталлаа.


Тус журмаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг, төрийн албан хаагч, залуу гэр бүл, малчид гэсэн зорилтот бүлгийн иргэд хамрагдах бөгөөд сум, баг, байгууллагад квотыг олгосноор сум, баг, байгууллага бүрд ажлын баг байгуулж, материал хүлээн авах бөгөөд хамт олны хурлаар нээлттэй ил тод шалгаруулахаар тусгажээ.


Түрээсийн орон сууцны нэг м.кв нь 1.9 сая төгрөг бөгөөд тухайн иргэн орон сууцны нийт үнийн дүнгээс урьдчилгаа төлбөр төлөөд 10 жилийн хугацаанд сар бүр хүүгүй нөхцөлөөр төлбөр төлж өмчлөх боломж бүрдэх аж.


Мөн урьдчилгаа 30 хувийг түрээсийн төлбөрийн бүрэлдэхүүн хэсгийн журмаар таван жилийн хугацаанд бүрдүүлсэн тохиолдолд ипотекийн зээлд хамруулах байдлаар өмчлүүлэхээр тусгажээ. Дорноговь аймагт барьж буй түрээсийн орон сууц энэ намар ашиглалтад орно.

Related news