ДОРНОГОВЬ: Сумдын баяр наадам өнөөдрөөс эхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-05 13:01:31

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн сумдын баяр наадам өнөөдрөөс Алтанширээ, Улаанбадрах, Эрдэнэ сумын наадмаар эхэлж байна.


Дорноговь аймаг 14 сумтай. Айраг, Өргөн, Замын-Үүд сум долоодугаар сарын 7-8-нд, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Хатанбулаг, Хөвсгөл сум 6-7-нд, Мандах, Сайхандулаан сум 8-9-нд тус тус наадмаа зохион байгуулахаар төлөвлөжээ.


Аймгийн Засаг даргын энэ оны зургаадугаар сарын 14-ний захирамжаар сумдын баяр наадмыг зохион байгуулах товыг баталсан бол Ардын хувьсгалын 102 жилийн ой, Дорноговь аймаг байгуулагдсаны 92 жил, говийн тавдугаар ноён нутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 27-29-нд болно.

Related news