Улаанбаатар Бишкектэй ах дүү хотын харилцаа тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-07-10 07:49:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд Ах дүүгийн харилцаа тогтоох тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хот хоорондын хэлэлцээрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бишкек хотын дарга Эмилбек Абдыкадыров нар гарын үсэг зурлаа.


Энэхүү хэлэлцээрийн хүрээнд цаашид хоёр хот илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэх юм.


Related news