ДОРНОГОВЬ: Өсвөрийн шагай харваачид улсын наадамд түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-13 09:49:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны өсвөрийн багийн төрөлд Д.Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймгийн “Хул шанд” ХХК-ийн баг тэргүүн байрт шалгарчээ.


Мөн үндэсний их баяр наадмын үндэсний сурын өсвөрийн харваанд Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 12 б ангийн сурагч, "Өнөд Цэнгэлийн манлай" харваачдын холбооны харваач Сүхбаатарын Баяржавхлан амжилттай оролцож дөрөвдүгээр байрт  шалгарсан амжилт үзүүлэв.


Түүнийг биеийн тамирын багш А.Энхтайваны бэлтгэсэн байна. Сүүлийн жилүүдэд говь нутагт үндэсний сур болон шагайн харвааны спорт ихэд хөгжиж энэ чиглэлээр говь нутгийн хүүхэд залуус ихээр хичээллэж байгаа аж. Үүний нэг жишээ нь Монгол Улсын аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнд Дорноговь аймгийн "Номт Даншиг" ХХК-ийн баг улсын аваргын гурав дахь түрүүгээ хүртээд байгаа аж.

Related news