СЭЛЭНГЭ: Том голууд үерийн аюултай түвшинд хүрээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө голуудын адгаар үерийн аюултай түвшнийг 5-45 см-ээр давж үерлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар урсах Орхон гол өнөөдрийн байдлаар Сүбаатар сум орчим 475 см өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, үерийн аюултай түвшнээс 45 см, Сэлэнгэ мөрөн Сүхаатар орчим усны түвшин 545 см өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, үерийн аюултай түвшнээс 5 см нэмэгджээ.
Мөн Ерөө голын усны түвшин Ерөө сум орчим усны түвшин 429 см өмнөх өдрөөсөө 3 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 72 см-ээр, Бугант тосгон орчим усны түвшин 380 см өмнөх өдрөөсөө 2 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 30 см-ээр, Дулаанхан тосгон орчим усны түвшин 444 см өмнөх өдрөөсөө 6 см-ээр буурч, үерийн аюултай түвшнээс 18 см-ээр тус тус нэмэгджээ.
Хүдэр голын усны түвшин Хүдэр сум орчим 286 см
өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, үерийн түвшнээс 20 см-ээр тус тус давж үерлэсэн
байна.
Иймээс эдгээр голын ай саваар нутаглаж байгаа
иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг Сэлэнгэ
аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын салбараас анхаарууллаа.