ДОРНОГОВЬ: Хотоо гоёх санаачилгад албан байгууллагууд нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-18 10:45:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын уран бүтээлчид хотоо гоёх санаачилга гаргаад багагүй хугацааг үдэж байна.


Театрын уран бүтээлчдийн санаачилгыг байгууллага хамт олон үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй. Ноён хутагтын мэлмий гийсний 220 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 92 жил, Сайншанд сум байгуулагдсаны 62 жилийн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Сайншанд хотын Захирагчийн ажлын албанаас хуваарьт талбайн хаягжуулалт, цэвэрлэгээ, засвар шинэчлэлийн ажлыг цаг тухай бүрд гүйцэтгэж байна.


Мөн байгууллагынхаа гадна талбайд 28 хайлаас мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, Буян-Ухаа цэцэрлэгт хүрээлэнгийн мод үржүүлэгт 800 м газрыг шуудуулан 2400 ширхэг улиас, хайлаас, шар хуайс модыг нөхөн тариалалт, мод үржүүлгийн газарт 180м.кв хүлэмжид хумсан цэцгийн үр, энхэлгэн цэцгийн үр, наранцэцгийн үр, хайлаасны үр зэрэг үрсэлгээ хийжээ.


Related news