Хятадад дэлхийн анхны 16 МВт-ын салхин сэнсийг цахилгаан сүлжээнд холбожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /People's Daily/. Хятадын бие даан бүтээсэн дэлхийн анхны 16 МВт-ын хүчин чадалтай салхин сэнсийг сүлжээнд холбож, Фүжянь мужийн хойд хэсгийн далайн эрэгт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ.
Уг салхин цахилгаан станцын угсралтын ажил зургаадугаар сарын 28-нд дууссан байна. Салхин турбины өндөр нь 152 метр буюу 50 давхар байшинтай тэнцэх бол сэнсний далавчны урт нь тус бүр нь 123 метр бөгөөд эргэх талбай нь хөл бөмбөгийн долоон талбайтай тэнцэнэ. Салхины бүрэн хурдаар нэг эргэлт нь гурван ам бүлтэй гэр бүлийг долоо хоногт эрчим хүчээр хангана. Эрчим хүчний нэг блок нь 22 мянган тонн стандарт нүүрсийг хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 54 орчим мянган тонноор бууруулах боломжтой байна.