ДОРНОГОВЬ: Японы шилдэг 20 сурагч говь нутагт зочилно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-25 08:31:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг, Японы Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ирэх наймдугаар сарын 07-нд Шизүока мужийн 20 сурагч говь нутагт зочилно.


Анх 2010 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэр аймаг муж хооронд хамтран ажиллах эхний хэлэлцээрийг талууд  хийсэн байдаг.


Арлын орны хүүхдүүд тал нутагт ирж монгол айлд зочилж нүүдэлч ард түмний соёл, зан заншлыг үзэж монгол хүүхдүүдтэй хэсэгхэн цаг мөчийг хамт өнгөрүүлэх юм.


Өнгөрсөн хугацаанд аймаг, муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарт хамтран ажиллаж Дорноговь аймгийн төр захиргааны салбарын алба хаагч, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарын цөөнгүй мэргэжилтэн Японд туршлага судалж байсан бол арлын орны мэргэжилтнүүд, хүүхдүүд мөн л талын улсын хөгжил, түүх, ёс заншил, аж амьдралын хэв маягтай танилцаж байв.

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Сурагч солилцооны хөтөлбөрт нийт 210 сурагч, 36 багш хамрагджээ

Related news