БНХАУ-д цаг агаарын аюулын улаан түгшүүрийн үргэлжлэх хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-07-31 12:48:42

БЭЭЖИН. /Xinhua/. Ням гаргийн орой БНХАУ-ын Цаг уурын үндэсний төв аадар бороо орж байгаатай холбогдуулан аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийн үргэлжлэх хугацааг сунгасан байна.


Тус төвийн урьдчилсан мэдээгээр, долоодугаар сарын 30-ны 20:00 цагаас 31-ний 20:00 цаг хүртэл Хэбэй, Шаньси, Хэнань, Шаньдун, Хайнань, Юньнань, Сычуань зэрэг мужуудад, Гуанши-Жуан, Шинжаан Уйгурын болон Өвөр Монголын Өөртөө Засах Орон, түүнчлэн Бээжин, Тяньжин хотуудад усархаг ширүүн бороо орно.


Эдгээр бүс нутагт орох хур тунадасны хэмжээ цагт 70 мм-ээс давж, хүчтэй салхи шуурч, дуу цахилгаантай аадар бороо төлөвтэй байна.


Орон нутгийн эрх баригчдад шаардлагатай аврах ажиллагааг үр дүнтэй явуулахыг үүрэг болгожээ.


Цаг уурын үндэсний төвөөс мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хичээл сургалт, аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоож, үер, хөрсний нуралт, шавар урсах зэрэг байгалийн гамшиг тохиолдож болзошгүй үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөсөн байна. 


Хятад улс цаг агаарын таагүй нөхцөлийг зарлан мэдээлэх дөрвөн түвшний системтэй бөгөөд аюулын хамгийн дээд түвшнийг улаан, үлдсэн гурван зэрэглэлийг улбар шар, шар, хөх өнгөөр тэмдэглэдэг. 


Related news