Барилгын салбарын 90 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-15 10:23:32

Дорноговь аймгийн ЗДТГ, ГХБХБГ, Дорноговь аймгийн Барилгачдын холбоо хамтран Монгол Улсад  барилгын салбар болон барилгын зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг өнөөдөр Сайншанд хотод тэмдэглэж байна.

Ойн арга хэмжээг тохиолдуулан энэ өдөр “Саран хөхөө” театрт  баярын хурал, хүндэтгэлийн концерт тоглох бол барилгачдын дунд нөхөрсөг тэмцээн болох аж.

Түүх сөхвөл 1962 онд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын хэсэг бүрэлдэхүүнийг Дорноговь аймагт нүүлгэн суурьшуулснаар  тус аймагт барилгын салбарын суурь тавигдсан аж.

Орон нутгаас барилгын салбарыг хөгжүүлэх зорилгоор “Орон сууц” хөтөлбөр  баталж орон нутгийн барилгын компаниудын чадавхыг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх, барилгын материалын үйлдвэрлэлийг өргөтгөх зэрэг олон ажлыг хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд барилгачид  жилдээ 500-600 айлын орон сууцыг тогтмол барьж ашиглалтад оруулдаг болжээ.  

Х.Эрдэнэбулган

Related news