Соёл амралтын хүрээлэнд хосууд оролцсон клип хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт байгуулж олны талархлыг хүлээж буй Соёл амралтын хүрээлэнд говь нутгийн бахархал болсон хосуудыг оролцуулсан клип хийхээр зэхэж байна.
Тус аймгийн унаган хүү МУСТА дуучин Б.Цэрэн-Очирын дуулсан "Сайхан чамдаа" дууг ийнхүү дүрсжүүлэх ажил өнөөдөр эхлэх байсан ч цаг агаарын байдлаас болоод түр хойшилжээ. Уг дууны аяыг О.Эрдэнээ шүлгийг Б.Дэлгэрцэцэг нар бичсэн аж.
Одоогийн байдлаар 30 гаруй хосыг оролцуулахаар төлөвлөж байгаа тухай дуучин Б.Цэрэн-Очир ярьсан юм. Тэрээр залуу хойч үедээ үлгэр дууриал болсон хосуудаас гадна залуусынхаа дунд үлгэрлэж яваа нутгийнхаа хосуудыг оролцуулж гэр бүл хамгийн чухал бөгөөд үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулахыг зорьж байгаа гэнэ. Мөн нутгийнхаа Монголдоо гайхагдаж байгаа бүтээн байгуулалтыг давхар сурталчлах ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн