ТӨВ: “Гоолын баяр-2023” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-11 17:00:25

Зуунмод /МОНЦАМЭ/. “Гоолын баяр-2023” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнийг энэ сарын 9-30-ны хооронд Зуунмод хотноо зохион байгуулж байна.

 

Уг тэмцээн нь Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Монголын Үндэсний Олимпын Холбооны Ерөнхийлөгч асан, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Шинжлэх ухааны Доктор (Sc.D),профессор С.Жамцын нэрэмжит юм.

Тэмцээнд Зуунмод сумын 4 сургуулийн 35 багийн 350 гаруй өсвөрийн тамирчин оролцож байна.

 

Уг тэмцээнээс өсвөрийн хөлбөмбөгчдийг сонгон шалгаруулж БНСУ-ын Ганвон мужид 2024 онд зохион байгуулах Сон Хён Миний нэрэмжит Олон улсын тэмцээнд оролцуулах юм.

 

Тэмцээнийг аймгийн БТСГ, Зуунмод сумын ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ,Төв аймгийн хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.

 



Анх 2017 оноос "Өсвөрийн лиг" нэртэй зохион байгуулж ирсэн тэмцээн нь 2022 оноос "Гоолын баяр" нэрээр зохион байгуулж эхэлсэн юм. Уг тэмцээн жил бүрийн 9-р сард эхэлдэг бөгөөд 250-300 хүүхэд тогтмол оролцдог.


Related news