ӨВӨРХАНГАЙ: Номын баярыг Д.Пүрэвдоржийн 90 жилийн ойн хүрээнд тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-15 19:16:13

Арвайхээр /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг соёл, номын баярыг Өвөрхангай аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Төв номын сангаас Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 90 жилийн ойн хүрээнд тэмдэглэлээ.


Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, их найрагчийн амьдрал, уран бүтээлийг олон нийтэд сурталчлах үйл ажиллагааг 19 сумын номын сангаас зохион байгуулж, аймгийн Төв номын санд “Их найрагчийн эгэлгүй түүхээс” сэдэвт зохиолч - уншигчийн уулзалтыг хийлээ.


Мөн “Номын баяр – 2023” баярын хүрээнд хүүхэд багачуудад монгол ардын үлгэр, аман зохиолын талаар мэдлэг, ойлголт өгч, танин мэдэхүйн АХА болон зүйр цэцэн үгс, оньсого таалгах тэмцээнийг зохион байгуулаад байна. 


Related news