АРХАНГАЙ: 10 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-29 11:34:19

Эрдэнэбулган, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймагт 10 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Аравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 градусаар дулаан байх төлөвтэй.


Харин хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байна.


Сарын эхэн буюу 2, 3-нд нутгийн хойд хэсгээр ихэнх нэтгээр хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 метр секунд, зарим үед тур зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Related news