СҮХБААТАР: Малын эмч нарын 60 гаруй хувийг залуу эмч нар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-07 12:11:51

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинжлэх ухааны мал эмнэлгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Аймгийн нийт малын эмчийн 62,8 хувийг 22-35 насны залуу эмч нар эзэлдэг байна.

 

Хэдийгээр дутагдалтай мэрэгжилтэн хэдий ч сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр сурчорон нутагтаа ирж ажиллах залуусын тоо нэмэгдсэн. Энэ нь төрөөс бодлогоор дэмжин ажиллаж буйн үр дүн гэдгийг цохон тэмдэглэж байна.


Мал эмнэлгийн салбараас 32 ахмад малын эмч өөрийнхөө мэргэжлийг үр хойчдоо өвлүүлснээр өнөөгийн байдлаар нийт 42 малын эмч аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч, аймаг сум болон бусад аймагт ажиллаж амьдарч байгаа аж. Энэ бол Сүхбаатар аймгийн мал аж ахуйн салбарын бусад аймгаас ялгарах онцлог гэдгийг хэллээ. Учир нь тус аймаг энэ үзүүлэлтээрээ улсад тэргүүлдэг аж.

Түүхт ойгоо Сүхбаатар аймгийн ХАА-н салбарынхан, тэр дундаа мал эмнэлгийн ахмад, дунд, залуу үеийнхэн өргөн дэлгэр тэмдэглэлээ. Ойн баярт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон аймгийн удирдлагууд оролцож, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эмч мэргэжилтнүүдийг төрийнсалбарын мөн орон нутгийн шагналаар шагнав.

 

Тэртээх 1923 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Ардын Засгийн газрын 6 дугаар хуралдааны шийдвэрээр тэр үеийн Сангийн яамны дэргэд Мал эмнэлгийн хэлтсийг байгуулж, 1923 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар хуралдаанаарМалын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар”-ыг бие даалган байгуулж, өргөжүүлэн зохион байгуулсан нь Монгол Улсад шинэ үеийн шинжлэх ухааны Мал эмнэлгийн салбарын үүсэн хөгжих тулгын чулууг тавьсан түүхэн тэмдэглэлт өдөр байжээ.

 

Related news