БУЛГАН: Бортоготой тарьц 90-95 хувийн амьдрах чадвартай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-10 14:14:06

Булган, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймагт намрын мод тарих өдрүүд аравдугаар 6-11-ний хооронд үргэлжилж байна.

 

Тус аймаг нийт 2 сая 500 мянган мод тарихаас хаврын тариалалтаар  247,850  мод  тарьсан,  намрын тариалалт одоогийн байдлаар Гурванбулаг, Дашинчилэн, Сайхан суманд 8000 орчим, Булган суманд 5000 тарьц суулгахаар 79 байгууллага, иргэд ажиллаж байна.


“Хялганат оргил” “Маргад эрдэнэ” ХХК, Хялганат, Булганы сум дундын ойн ангиуд навчит, шилмүүст модны тарьц суулгац тогтмол нийлүүлж байна.

 

Булган аймаг ойжуулалт, нөхөн сэргээлт, улсын чанартай зам дагуу хамгаалалт, элсний нүүдэл цөлжилтийг сааруулах, цэцэрлэгт хүрээлэн, рашаан сувилал амралтын газар, тариалангийн хамгаалалтын зурвас, гол горхины эх, гол мөрний сав газар, хогийн цэгийн зурвас, уул уурхайн нөхөн сэргээлт гэх мэт 12 үндсэн чиглэлээр ойжуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Энэ жилийн давуу тал нь зуны улиралд гэр бүл, анги хамт олноороо, аялагчид, төрсөн өдөр гэх мэт дурсгалын ойжуулалт хийх сонирхолтой болсон ба тарьц суулгац бэлддэг аж ахуйн нэгжүүд бортоготой тарьц бэлдэц гаргаж байна. Энэ нь 90-95 хувь амьдрах чадвартай байдгийг Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Д.Отгонжаргал хэллээ.  

Related news