ОРХОН: БОЭТ гэмтэл, согогийн мэс заслын үеийн хяналтыг хийх аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-12 11:25:48
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь мэс заслын үед хэрэглэх хяналтын C-arm рентген аппарат, түр зуурын пейсмейкер, ариутгалын автоклаб тоног төхөөрөмжийг өнөөдрөөс ашиглаж эхэллээ. Үүнийг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн байна.


Хяналтын С-arm рентген аппарат нь БНСУ-д үйлдвэрлэсэн, гэмтэл согог заслын мэс заслын үед ашиглана. Энэ нь багана нурууны болон бүх мөчний хугарлын үед металл хадаас, ялтас, шураг хийх явцыг хянах үүрэгтэй юм.


Түр зуурын пейсмейкер тоног төхөөрөмж нь аминд аюултай зүрхний хэм алдагдлын үед судсан дотуурх мэс заслаар зүрхэнд пейсмейкерийн электродыг байршуулан гадна пейсмейкерт холбож зүрхний хэм алдагдлыг засах зориулалттай юм.


Ариутгалын автоклаб нь мэс заслын үед хэрэглэх бүх төрлийн багаж, зөөлөн эдлэлийг өндөр хэмийн уураар ариутгана.

БОЭТ нь өмнө нь ашиглаж байсан хуучны төхөөрөмжүүдээ сүүлийн үеийн дэвшилтэт аппаратаар сольж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай хүргэх боломж нэмэгдэж байгаа юм. 

Related news