ЗАВХАН: Эм зүйчид нээлттэй өдөрлөгөөр 340 гаруй иргэнд зөвлөгөө өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-16 13:50:49

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Тус аймгийн төвд эм хангамжийн салбарын нээлттэй өдөрлөг болж 260 гаруй иргэн оролцжээ. 


Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг иргэдэд хүргэх.

Олон улсын Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан эмийн үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх, эм экспортлох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.


Манай улсын хувьд эмийн хэрэглээг 100 хувь хувийн хэвшлийн байгууллагууд хариуцаж хийдэг бөгөөд 80 орчим хувийг гадны орнуудаас импортолдог бол 20 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг.

2021 оноос эхлэн Эм эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газар байгуулж, эмийн чанар, хяналт, зохицуулалтад илүү анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн байна.


Монгол Улсад орчин үеийн эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 100, Завхан аймагт эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 87 жилийн ойн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэхдээ иргэдэд түлхүү мэдээлэл өгөх.

Тэдэнд эмийн зохистой хэрэглээг таниулах, зөвхөн эмчийн заавраар эмийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай талаарх нөлөөллийн ажлыг хийлээ.

Улиастайд болсон энэ нээлттэй өдөрлөгт давхардсан тоогоор 260 гаруй иргэн оролцож 15-25 хувийн витамины хямдралтай худалдаа, үнэгүй витаминжуулах үйл ажиллагааг явууллаа.


Түүнчлэн энэ үеэр хүүхэд, дотор, оношилгооны эмч нар 80 орчим иргэнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношилгоог хийж, зөвлөгөө өгсөн байна. Монос эмийн сангаас витамины амталгаат худалдааг зохион байгуулав.

Ойг тэмдэглэх ажлын хүрээнд эм зүйн салбарын түүхэн хөгжил, ололт, амжилт цаашдын чиг хандлагын талаарх чадавхжуулах сургалтад 100 гаруй эмч, мэргэжилтэн эм зүйчид хамрагдсан байна.

Завхан аймгийн тухайд эм ханган нийлүүлэх байгууллага, эргэлтийн болон эмийн сан гээд нийт 60 орчим эмийн байгууллагад 150 гаруй эм зүйч, эм найруулагч, ажилтнууд ажиллаж байна.

Эдгээр байгууллагууд нь иргэдэд эмийн нөлөө, зов зохистой хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааны ажлуудыг тогтмол  өгдөг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад эрүүл мэндийн даатгалаас 30-100 хувь хөнгөлөлттэй олгодог 590 төрлийн эм байна.


/Монгол Улсад орчин үеийн эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Завхан аймагт эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 87 жилийн ойн үйл ажиллагааны үеэр эм зүйчид/


Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас Швейцарын Засгийн газартай гэрээ байгуулж, эмийн хатуу зохицуулалттай орнуудаас хамгийн их хэрэглэгддэг 24 төрлийн эмийг нэг долларын үнээр иргэдэд хүргэх “Новартс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус аймагт 100 хувь үнэгүй олгогдож байгаа 10 нэр төрлийн эм байна гэж Завхан аймаг дахь Эм холбооны тэргүүн, эм зүйч Ш.Тодгэрэл мэдээлэв.


Ташрамд, эм хангамжийн байгууллагын түүхэн ойд зориулсан нээлттэй өдөрлөг үйл ажиллагаанд Улиастай сумын 13 хувийн хэвшлийн эмийн сан, дөрвөн эм хангамжийн байгууллагын эм зүйч, эм найруулагч ажилтнууд хамтран оролцсон байна.

Тус аймагт анх 1993 онд хувийн хэвшлийн эмийн сангийн анхны суурийг эм найруулагч Л.Мядагмаа тавьсан аж. 

Related news