ТӨВ: Дартсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-28 23:09:02

Зуунмод 2023 оны 10 дугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 100 жилийн ойд зориулсан Дартсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 29-ний өдрийн 9.00 цагаас Монгол туургатан театрт эхэлнэ.    

Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл, дан эрэгтэй болон эмэгтэй хосын төрлөөр зохион байгуулна.

 

Уг тэмцээн нь Монгол Улсад сонгодог спортын төрөл болох дартсын спортыг түгээн дэлгэрүүлэх, дартс сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, дартсын спортын гайхамшгийг таниулах зорилготой аж.


Төв аймгийн хэмжээнд дартсын спортын нийт 6 клуб үйл ажиллагаагаа явуулж байна. 






Related news